Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Б.НОРОВНЯМ
/
2025-02-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан НарүхитоЭрхэм дээд Хатан Масако нарын төрийнайлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол УлсЯпон Улсын “Энх тайванхөгжилцэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж“хүн төвтэй” харилцаахамтынажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой айлчлал болно гэдгийг онцлов.

 Хүлээн авалтад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.