НОХОЙ засуулсан эзэндээ “ЯНАГ”, ХҮН намын Т.ДОРЖХАНД ажилд авсан МАН-ын даргад “ЯНАГ”
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
18 цаг 6 мин

Хойноос ирээд хот манайх, хотонд ороод ХОНЬ МАНАЙХ гэж нэг хэлц бий... Гудамжинд орилж, гуталнаасаа болж ордноос хөөгдөх шахсан Т.ДОРЖХАНД сонгуулийн хуулиар сая арай гэж хүч сэлбэж наймуулаа болсон.

Улмаар Л.Оюун-Эрдэнийн байгуулсан Засгийн газарт ШАДАР САЙДЫН БЯЛУУ хүртсэн азтай. МАН-ынхан угаас эрх мэдэл албан тушаалд дурлагчид, донтогсод, гомдогсод олон тул АН болон ХҮН-ын сайдуудыг ямар нэг шалтгаанаар зайлуулж, дангаараа тогтолт хийхгүй бол дотоод улстөр нь ДЭЛБЭРЧИХ гээд “цулцаганаад” байгаа юм. Навч хагдархад НАМАР ЕРДӨӨ ШАЛТАГ гэгчээр намынхаа залуучууд, хоёрдугаар ээлжнийхэнийг хоолонд оруулах МАН-ын башир аргад “ХАМТАРСАН ГЭРЭЭГ ЗӨРЧСӨН” гэдэг бол ердөө л шалтаг.

Бүтэн 12 цаг хуралдаж, Ерөнхий сайд нь УЙЛАН БАЙЖ гаргасан шийдвэрийг АН-ынхан бол үг дуугүй л дагаж байна. Харин ИДЭХ ХООЛ, ХАЛААСЛАХ МӨНГӨНӨӨСӨӨ салах гээд сандарч буй ХҮН намынхан ордноор хор найруулаад сүйд. Нохой засуулсан эзэндээ ЯНАГ гэгчээр Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан АЖИЛД ОРУУЛЖ, ам тосдож буй МАН-аасаа салахгүй, ХАЙРТАЙ ДУРТАЙ гээд сүйд.

Хамтарсан Засаг буртах ёсгүй. Бид ажлаа үргэлжлүүлэн хийнэ, ХҮН намын зөвлөл Ерөнхий сайдыг дэмжинэ гэх зэргээр яриа өгч байна. Аргагүй шүү дээ, МАН-ын охин нам учраас талхнаасаа салахгүйг ихэд хичээж буй нь энэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.