Б.БАТЦЭЦЭГ: Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "The Times" сайтад өгсөн ярилцлага нь ЭХ ОРНООСОО УРВАСАН ҮЙЛДЭЛ гэж үзэхэд хүргэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 4 мин

Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм.

The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв.

Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ.

Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна.

Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ.

Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (8)
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.186.52) 2025-06-16 19:16:05
Засгийн газар кабнетийн зарчимаар ажиллана гээд хэн халхавчилж хэн нэгэн сайд нь тухайлвал Оюун-Эрдэнэ нь явсан газар бүртээ илэрхий бодитой хийсэн юмгүй атлап худлаа яриад байхад кабнетийн зарчим гээд дугай яваад байх ёстой ч юм шиг салаа утга өнгө аясаар сүүлийн үед нийлээд ярих болж хүмүүсийг төөрөгдүүлэх, улс төрийн хонжоо хайгчид ашиглаж бусармаг тоглолт ч хийх гээд байгаа ч юи цухалзаад байна. Энд зохих байгууллагад нь тодорхой салаа утгагүй тайлбар өгнө үү!?
(66.181.186.52) 2025-06-16 18:59:24
Оюун-Эрдэнэ минь дээ. Яасанч атгаг хар муу санаатай юм бэ дээ. Агтгаг хорон муу санаагаараа шидийг үзүүлэх гэж яваад шившиг болчих уу!? Оюун-Эрдэнэ ээ!!! Шившиг болох болохдоо бүр дэлхийгээр нэг улсаа шившигчихлээ. Үүнээс илүү урвалт гэж байж болохгүй ээ! Оюун-Эрдэнэ ээ. Олон долоон юм ярих тутам д шившиглэж бүр Америкт байх үеийн нь хувь хүнээс авсан зээлээ өгөхгүй, тухайн үеийн намын дарга яӨ. Энхтүвштнгийн гарын үсгиыг дуурайлган зурж америкт задуусыг сурган гэж мөнгөний асуудал гээд яваад өгнө шүү. Эрхэм гишүүнтэй үлдэхийг бододвол дээргүй юу ??
данх сүүлдээ (103.229.120.24) 2025-06-16 18:48:36
өөрийгөө ч мэдхээ байтлаа баяжаад Мөнгий тоогоо ч алдаад .. дагаад хэл амаа ч алдсан.. Одоо л шалгаж авахгүй бол эмчилгээ гээд нэг л өдөр зугатаачихна шүүү !! Неро той нь цуг шалга !! 350 сая$ шаачихсан гээл онгирч согтуурхана лээ !! 7 нуга ч гэх шиг амралтын газарын бас хураа.. !!
Урвасан2 (122.201.31.243) 2025-06-16 18:29:06
Энийг эх орноосоо урвана гэхгүй өөр юуг урвана гэхэв
Редакцаас тодруулЪя (202.55.188.123) 2025-06-16 17:55:43
Танай сайтын байр суурь юм уу? Гадаад яамны мэдэгдэл юм уу?
(124.158.123.163) 2025-06-16 16:51:23
АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ..... БАЯЛАГТАА ЭЗЭН ХУДАЛ ХООСОН УРИАТАЙ НӨХӨР ТҮҮНИЙ ХҮРЭЭЛЭГСЭДИЙН БАС НЭГ ТЭНЭГ ЯРИА ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОЖ БАЙГАА....
Зочин (66.181.176.112) 2025-06-16 16:47:34
Энэ мэдээг хараад худал мэдээлэл гэж ойлгож байлаа. Албан ёсны эх сурвалжаас бүүр гадаад явдалын яамны сайд хариу өгч байхлаар л итгэж байна.Энгийн нэгэн иргэн хүртэл Оюун Эрдэнэ- ийг улсаасаа урважээ гэж ойлгож байхад, сайдын үнэлэлт ийм байлгүй яахав. Хорлох ажиллагаа явуулж мэдэх нөхөр. 18 адууны хэрэг гээд доогуур тэр нөхөртэй нэг хэсэг хүмүүс холбоод хов жив ярьж байна лээ. Худлаа ч байж болно. Ийм үг тэнэж явна. Энэ нөхөр улсаасаа урвах гэж өчнөөн их мөнгө авсан, амлалт өгсөн байхаа. Хардах эрх иргэдэд бий.
зочин (202.126.89.8) 2025-06-16 16:43:05
Ямар хүнээр 6 жил удирдуулсан цаашид юу болох байсныг ард түмэн мэдэж авлаа даа.мөнгөний төлөө улс орноо зарах нэрийг унагах бол юу биш юм бна.Тэгээд бас тэднийгээ муусайн ялаанууд гээд доромжлоод байгаа шүү.