
“ШИЛДЭГ АХЛАГЧ” АНХНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан алба хаагчдад анхны “Шилдэг ахлагч” хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа өнөөдөр (2025.06.16) боллоо.
Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гардуулж хэлсэн үгэндээ “Энэ онд тохиож буй Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах, дотоодын аюулгүй байдлыг хангах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулан ажил үүргээ нэр төртэй хашиж буй алба хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, анхны “Шилдэг ахлагч” шагналыг гардуулж буйдаа баяртай байна. Ажил үүрэг тань ямагт ард иргэддээ ээлтэй байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж яваарай. Та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэлээ.
"Шилдэг ахлагч" хүндэт тэмдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл санаачлан олгож буй бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт алба хаагчдын 70 гаруй хувийг эзэлдэг ахлагч бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах зорилготой шагнал юм.
“Шилдэг ахлагч” хүндэт тэмдгээр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Оюундэлгэрийн Ууганбаяр, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Бадраагийн Түвшинжаргал, ЦЕГ-ын Авто баазын Техник, үйлчилгээ засварын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Баярцэнгэлийн Наранхүү, ЦЕГ-ын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Даваасүрэнгийн Эрдэнэхүү, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн Харуулын дарга, ахлах ахлагч Цогбадрахын Зоригтбат, Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн Барилга үйлдвэрлэлийн тасгийн Сантехникийн бүлгийн дарга, ахлах ахлагч, Балжиннямын Авирмэд, Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Гоцлол дуучин, ахлах ахлагч Мөнхжаргалын Отгонжаргал, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын шалгагч, ахлах ахлагч Баасанжавын Номин, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Мэдээллийн технологийн тасгийн Сүлжээний инженер, ахлах ахлагч Батхуягийн Өлзийбаяр, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Авто оношилгооны техникч, ахлах ахлагч Гомбожавын Ренцэнбямба, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн Барилгын засалчин, ахлах ахлагч Галсанпүрэвийн Даваасүрэн, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Жолооч, ахлах ахлагч Цогбатын Лхагва, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Жолооч, ахлах ахлагч Батхуягийн Өлзийбат, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Жолооч, ахлах ахлагч Базарсадын Болдбаяр, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын Цанын тамирчин, ахлагч Батмөнхийн Ачбадрах, Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын авто техникийн албаны жолооч, ахлах ахлагч Лхам-Янжины Батбямба, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Шифрийн туслах, ахлах ахлагч Эрдэнэбилэгийн Эрдэнэжаргал, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Жолооч, ахлах ахлагч Баянцагааны Хүрэлхүү, ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Чадраабалын Бадамзул, ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ганбаатарын Анхбаяр, ШШГЕГ-ын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Гончигдоржийн Батдорж, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Кенженбекийн Болат, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Мижиддоржийн Содномдорж, ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын тогооч, ахлах ахлагч Найманжингийн Нарангэрэл, ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Шаравжамцын Мягмар, ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн жолооч, ахлах ахлагч Чулуунбаатарын Шижиртөр, ШШГЕГ-ын 417 дугаар нээлттэй хорих ангийн, жолооч, ахлагч Хүрэлбаатарын Мөнгөн, ШШГЕГ-ын харьяа 421-р нээлттэй хорих анги хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Балжины Энхтайван, ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги- Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Доржготовын Оюунбаатар, ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Содномдагвын Бямбасүрэн, ШШГЕГ-ын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын жолооч, ахлагч Энхбаатарын Намсрай, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуулын бага дарга, ахлах ахлагч Александрын Наранбаатар, ШШГЕГ-ын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Батбилэгийн Түвшинсайхан, ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Балдоржийн Баянмөнх, ШШГЕГ-ын харьяа Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Чойн Зундуй, ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах, донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нярав, ахлах ахлагч Галдангийн Дашдулам, ШШГЕГ-ын харьяа Баривчлах байрны шуурхай албаны жолооч, ахлагч Болдбаярын
Дөлгөөн, ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн сувилагч, ахлах ахлагч Гансүхийн Ганцэцэг, ШШГЕГ-ын харьяа "Хэрэмт цамхаг" улсын төсөвт үйлдвэрийн газрын жолооч, ахлах ахлагч Ганболдын Пүрэвдорж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн туслах ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Дагмаагийн Ганхуяг, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын туслах жижүүр, ахлах ахлагч Зоригтын Ариунболд нарыг шагналаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа О.Зоригт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд нарын харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага оролцлоо.






-
5 цаг 10 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 23 мин
-
Өчигдөр 16 цаг 21 мин
-
Өчигдөр 16 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 54 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин
-
Өчигдөр 08 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 04 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 04 мин