Хүүхдээ ЗУСЛАНД амраах гэж байгаа бол 14 хоногийн өмнө УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ ВАКЦИНД ЗААВАЛ хамруулаарай
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 39 мин

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр дараах мэдээллийг өглөө.  Одоогоор эм тарианы тасалдал үүсээгүй байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хэт их ачаалал хэтрээгүй. Өнөөдрийн байдлаар нийт орны 86 хувьд улаанбурхны халдвар авсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн хувьд сүрьеэ болон гэдэсний халдварт өвчтэй хүмүүсийг эмчлүүлж байна. Бид зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна. Иргэдэд гэр зөвлөгөө өгөхдөө бүх мэдээллийг нь нийслэлийн Эрүүл мэндийн газар руу явуулж, тэндээс өрхийн эмнэлэг үүгээ дамжуулж байгаа. Улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг 9 сартай болон 2 настайд заавал хийдэг товлолт вакцин. Үүнээс гадна нэмэлт дархлаажуулалтаар 6-8 сартай хүүхдүүдийг хамруулж байгаа. Энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ. Энэ өвчний вакциныг Монгол Улс 1970-аад онд анх эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж эхэлсэн. Бүрэн тунгийн хамрагдалттай бол 95-98 хувьд хүн ам өвчлөхгүй. Сургууль, цэцэрлэг амарсан ч хүүхдүүд зусланд амарч байна. Тиймээс боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж өгч байна.

Хүүхдийн зусланд хүүхдээ амраах гэж байгаа бол 14 хоногийн өмнөөс эхлэн хүүхдийнхээ вакцинжуулалтын мэдээллийг авч, улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдуулаарай. Нэг батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор дархлаажуулалтыг хийхэд өвдөхгүй байх боломжтой. Тийм учраас иргэд хамтран ажиллаж, зөв ойлголттой байхыг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.