
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БУГАНТ ТОСГОНД МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН НОГООН ХЭРЭМ ТӨСЛИЙН III ҮЕ ШАТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монгол Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төсөл нь 2006 оны 5-р сард БНСУ болон Монгол Улсын төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын "Ногоон хэрэм" төслийг дэмжихээр харилцан тохиролцож, улмаар БНСУ-ын Ойн агентлаг болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны үндсэн дээр 2007 оны 3-р сард байгуулагдсан засгийн газруудын хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх байгууллага юм.
1. 1-р шатны ажил нь 2007 оноос 2016 он хүртэл 10 жилийн турш, Өмнөговь аймгийн Баянзаг, Даланзадгад болон Төв аймгийн Лүн суманд 3046га газарт цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажлыг хэрэгжүүлсэн.
2. 2-р шатны ажил нь 2017 оноос 2021 он хүртэл 5 жилийн турш, Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь "Нөхөрлөлийн ой" цэцэрлэгт хүрээлэнгийн 40га газарт хотын ойг бий болгосон.
3. 3-р шатны ажил нь 2022 оноос 5 жилийн турш хэрэгжих ба одоо 4 дэх жилдээ Сэлэнгэ аймаг Бугант доройтсон ойн нөхөн сэргээлт болон ой нөхөн сэргээх суурь дэд бүтцийг бий болгох зорилготой бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад үрслэгээний талбай болон сургалт мэдээллийн төв байгуулах ажил багтаж байна.
Сэлэнгэ аймгийн Бугант дахь төслийн талбайд 2023 оноос эхлэн 15 га талбайд хашаа, цахилгааны тоног төхөөрөмж, усалгааны систем, 9 хүлэмж, 7 бойжуулалтын хүлэмж, контейнер агуулах, газрын доорх агуулах, бордооны агуулах зэрэг мод үржүүлгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэн, мод үржүүлгийн газар байгуулсан.
Мөн ойжуулалтын технологийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Сургалт мэдээллийн төв”-ийг бүрэн барьж дуусган, өнөөдөр төслийн газрыг албан ёсоор нээж байна. Уг сургалтын төв нь 150 м.кв хэмжээтэй бөгөөд өвлийн улиралд ашиглалтын зардал багатай байхаар халаалт хэрэглэхгүйгээр нарны эрчим хүчээр дотоод орчны температурыг 20 хэмээс дээш байлгах боломжтой пассив (Passive House) технологиор баригдсан болно. Сэлэнгэ аймгийн Бугант дахь төслийн талбай нь Монголын хойд бүс нутгийг чанартай үр, суулгацаар хангах мод үржүүлгийн газар болох бөгөөд үр үржүүлэг болон ойжуулалтын технологийг заан сургах Монголын хойд бүс нутгийн боловсролын төв болох юм.






-
4 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 42 мин
-
Өчигдөр 17 цаг 37 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 17 цаг 35 мин
-
2025-06-15
-
Өчигдөр 17 цаг 42 мин
-
Уржигдар 21 цаг 55 мин
-
Өчигдөр 17 цаг 32 мин