Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно.
Тодруулбал, “Хүрээ цам - Даншиг наадам 2025” нь соёлын урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
• A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,
• B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,
• С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,
• E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,
• F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.
Мөн наадмын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
-
8 цаг 29 мин
-
16 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 25 мин