
УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН тэргүүтэй гишүүд баруун бүсэд ажиллаж байна. Энэ үеэр Ховд аймгийн Мянгад сумын иргэдтэй уулзаж, Халзанбүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлох төслийн талаар тэдний санал хүсэлтийг сонслоо. Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байдлаас гадна ард иргэдийн санал хамгийн чухал.
Тиймээс иргэдийн саналыг харгалзан үзэж, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн ЗГ-т хүргүүлэх, Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах, Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнээ сонгох, Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй. Иймээс Мянгад сумын иргэд ИТХ-тайгаа хамтран, төлөөллөө өөрсдөө сонгож, Халзанбүрэгтэйн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргана.






-
2025-06-20