ДАРГА, САЙД нарыг зугаацуулж, Дарханд хонох ЗОЧИД БУУДЛЫН  зардалд 170 саяыг ЗАРЦУУЛНА!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 37 мин

Дарханы дарга нар баян танаг, үрэлгэн зарлаган аж төрж, бусад нь “улны амьдралаар” бор хоног, шар өдрийг арай гэж өнгөрөөж байна. Б.АЗЖАРГАЛ тэргүүтэй "хоосон чанарын" дарга нар наанаа гоё шийдвэр гаргаж цаагуураа ТӨСВИЙН МӨНГИЙГ “ЗАЛГИЛЖ” байгаа баримтыг цувралаар хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” гээд сүржин нэртэй, сайд дарга нарт тал засаж, төсвийн мөнгөөр тоглосон шийдвэр гаргаж байв. Лав л баруун, хойд, говийн бүсийн аймгийн дарга нар уулзалдаж ууж идэж, хотоос баахан гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр ТАНСАГ БУУДАЛД саатсандаг. Тэгээд өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зүйл үгүй. Бахь байдгаараа.

Энэ мэт үргүй зардлыг төсвөөс санхүүжүүлж гаргасан нь харамсалтай. Яг ийм үр ашиггүй уулзалт Төвийн бүсийн зөвлөгөөн нэрийн доор Дархан-Уул аймагт зохиогдохоор болж, САЙД, ДАРГА НАРЫН ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДАЛД 170 саяыг зарлагадах Засаг даргынх нь ЗАХИРАМЖ, Тамгын даргынх нь ТУШААЛ гарчжээ.

Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 14-нд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.ХҮРЭЛЧУЛУУНЫ гарын үсэг бүхий 02-А/42 тоот тушаалаар “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулахад 68 сая 53 мянган төгрөгийг зарцуулсан.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын 2025 оны 05 сарын 21-ний 01-А/282 тоот ЗАХИРАМЖААР “Бүсчилсэн хөгжил” төвийн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулах үйл ажиллагааны төсөвт 102 сая 692 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болж захирамжлан, гарын үсгээ зуржээ.

Энэ хүрээнд Соёл урлагийн арга хэмжээний зардалд 4 сая, Түншлэл, хамтын ажиллагаатай холбоотой зардалд 16 сая 173 мянга, зохион байгуулалтын зардалд 62 сая 885 мянга, Дархан-Уул аймгийн соёл урлагийн арга хэмжээний зардалд 15 сая 750 мянга, цэрэг, цагдаагийн бэлэн байдлыг хангах зардалд 3 сая 884 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар тооцоолжээ.

Урьд өмнөх уулзалтуудыг дүгнэхэд “Бүсчилсэн хөгжлийн анхдугаар зөвлөгөөн” гэдэг бол зүгээр л илүү гарсан төсвөөрөө ДАРГА, САЙД НАРЫГ ЗУГААЦУУЛАХ үйл ажиллагаа болох нь илт байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьсгаа (202.126.88.156) 2025-06-23 15:17:00
Дарханы Улныхөн мөн ч тэнэгхэн гэнэн амьтал юм даа ганц хоёр бүтээн байгуулалт нээх худлаа том том ярьсан амьсгаад хууртагдаад кккк 65 тэрбум идсэн нөхөр дээ эвий эвий кккк