
Өмнөговь аймгийн ард иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй тасралтгүй үзүүлэх, говийн бүс нутагт үйлдэгддэг уул уурхай, аялал жуулчлалын хуваарьт болон захиалгат нислэгүүдийг эрчимжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захилгаар “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замын шинэчлэлийн ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “Чамбай Зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээн авч өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 23-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд, “Чамбай зам” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Хаш, орон нутгийн иргэд оролцлоо.





