Н.ЭНХЦЭЦЭГ дарга татвар төлөгчдийн мөнгөөр ЖИЙП АВЧ УНАХГҮЙ бол хөл гар нь ХӨДЛӨДӨГГҮЙ бололтой!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 45 мин

Дорноговийнхон гэж татвар төлөгчдийн мөнгөөр ТАНСАГЛАЖ, туулах чадвартай жийп авч унахгүй л бол хөл гар нь хөшчихдөг хэдэн даргатай юмсанж. Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг цөөлөх тухай ярьсаар удав. Түүний хариуд төрийн болон орон нутгийн өмчит копанийн дарга нар ЛАНД АВЧ УНАХ тендер зарлачихаад хээв нэг сууж байна.

Тодруулбал, “Дорноговь аймгийн орон сууц” орон нутгийн өмчит, аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын захирал Н.ЭНХЦЭЦЭГ нь туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл авах тендерийн шаардлагадаа 2024 оны 12 сард юмуу, 2025 оны эхээр Монгол улсад орж ирсэн, 2023 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн, “Land cruiser Prado 150” маркийн авто машин авч унах гэнэ. Ингэхдээ компанийнхаа ашгаас 145 саяыг өөрийнхөө тав тухтай байдалд зарцуулах гэнэ.

Гэтэл энэ нь 2022 оны 04 дүгээр сард баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл заалттай харшилдаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.