
34 дэхь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар эмхлэн байгуулагдаж, зах замбараагаа алдсан улстөржилтөд цэг хатган “БУДАГ НЬ ХАНХАЛСАН” шинэ сайдууд томилогдов.
Батлан хамгаалах яам бол ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН тусгай яам. Улс, үнлэснийтнийг гадны аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах онцгой чиг үүрэгтэй газар. Гэтэл сайдаар нь “ЭРДЭНЭТИЙН ХАНХҮҮ” гэгддэг Дамбын БАТЛУТ гишүүн очиж байх юм. Ёстой нөгөө дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгч л боллоо. Уг нь цэргийн мэргэжлийн сургууль төгссөн, салбартаа хүлээн зөвшөөрөглсөн, олон улсын батлан хамгаалах салбартай чөлөөтэй харилцах чадвартай хүн ЭНЭ САЛБАРЫГ УДИРДВАЛ зүйд нийцнэ.
Хамгийн наад зах нь МАХ ШӨЛТЭЙ, БИЕ ХАА САЙТАЙ “ДААЛУУ ШИГ ЭР” очсон бол яая гэхэв. Яг үнэндээ Д.БАТЛУТ сайдад БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР АХАДХААР байгаа нь туйлын үнэн. Энэ хүн энэ салбарт өөрчлөлт, шинэчлэлт оруулна гэдэг угаасаа худлаа. Хийж чадах зүйл нь хэдэн хөгшин хурандаа, гэдэстэй генералуудыг ХӨВСГӨЛ, БУЛГАН, ЭРДЭНЭТЭД томилолтоор явуулж ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОЙРГОО услана.
Бядтайхан биетэй ШИНЭ ЦЭРЭГ шанаадахад л шалчийгаад унаж мэдэхээр ТУНИА МУУТАЙ шинэ сайд ямартай ч уламжлал ёсоор генералуудыг өмнөө ёслуулаад эхэлж. Мэдээж өөрийн багаа бүрдүүлэхийн тулд халаа сэлгээ хийж, хармаагаа зузаатгах нь “бичигдээгүй хууль”. Ёстой юм ёсоороо л явна. 10 жилийн сургууль төгсөөд л Зүүнбаянд цэргийн алба хааснаасаа хойш ЦЭРЭГ АРМИТАЙ холбогдсон гэж ярих шинэхэн сайдад анхааруулахад ШАХАА ХИЙЖ, ШАНГАА ХҮРТДЭГ “ЭРДЭНЭТ” чинь биш шүү гэж хэлье!!






-
17 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин