Монгол төрд СТАНДАРТ МӨРДҮҮЛЭХ ажлыг хотын дарга байхаасаа эхлүүлж, өнөөг хүртэл сайн муугаар хэлүүлж яваа төрийн түшээ бол УИХ-ын гишүүн, Онцгой байдал хариуцан Засгийн газрын гишүүн, Шадар сайд САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН. Тэрбээр Монгол төрд, төрийн хуульд СТАНДАРТ ТОГТООХООР хичээж, хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан нэгэн.
Юу ч хийхгүй, хэл аманд орооцолдолгүй АМАР САЙХАН, нам жимхэн амьдарч болох л байсан. Гэвч тэр гал үүрч, бороо цас, үеэр ус, гал түймэр, өмхий мах, бөхийн допинг гээд хамгийн их хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ахуйн шинжтэй ч улсын хөгжилд нэн чухал салбарын асуудлыг шийдэх, ЗӨВ СТАНДАРТ ТОГТООХ ажилд өөрийн оюун бодол, үзэл санаа, улстөрийн амьдрал, улстөрчийн имижээ хүртэл зориулан СӨРЖ ЯВАА төрийн зүтгэлтэн.
Туулын бургас хядсан, зөөврийн усан оргилуур хийсэн, оршуулгын чулуу авчирсан гээд СТАНДАРТ БУС ШИЙДВЭРҮҮД түүний нэрээр овоглогдож байгаа ч энэ алдаагаа засаж залруулахын тулд ихэд хичээж, хий гаргахгүй ажиллаж байна. Хотынхонхд мартагдсан БАГАНУУР, НАЛАЙХ дүүргүүдийн өнгийг засаж, өрхийг татаж, АВТО ЗАМ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН нөр их ажлыг эхлүүлж, бас эцсийг нь үзэж яваа энгийн иргэн.
Аюул заналт КОВИДЫН ХАЛДВАРААС ард нийтээ хамгаалж гэрээсээ гарахгүй байх ТӨРИЙН СТАНДАРТЫГ ТОГТООСНЫ хүчинд Монголчууд өнөөдөр элэг бүтэн аж төрж байгааг санахад илүүдэхгүй биз ээ... Дур зогоороо, эрх чөлөөтэй улсын иргэн гэж цээжээ дэлддэг ард түмэнд ХАТУУ ХӨТҮҮ БОЛОВЧ нийтээр дагаж мөрдөх МОНГОЛ СТАНДАРТ хэрэгтэй байгааг С.АМАРСАЙХАН САЙД олж харсан нь сайшаалтай...






-
11 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Уржигдар 15 цаг 04 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин