
Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, дэгдэлт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул дархлаажуулалтын хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилгоор улсын хэмжээнд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг эхлүүлж байна.
2025 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 71.1 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байна. Нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд байнгын 560, явуулын 345 явуулын нийт 905 цэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулна. Мөн явуулын багууд “хаалганаас хаалганд” хүрч, иргэдийн гэрт нь очин дархлаажуулалтын үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.
2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байсан туршлагатай.
Иймд эргэлзэх шаардлагаггүйгээр вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Монгол Улсын Засгийн газар болон УОК аливаа халдварт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дархлаажуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлж, урьдчилан сэргийлэх, тандан судлах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах болно. Вакцин бол айдас биш. Аюулаас сэргийлэх, ар гэрээ, үр хүүхдээ хамгаалах хамгийн найдвартай арга юм.






-
2 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин