
Анх гишүүний тангаргаа өргөж, парламентын чуулганы үеэр хэлсэн миний анхны үг “1000 хүртэлх хүн амтай хотхон, хороолол барихаар бол заавал УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ БАРИХ хуулийн төслийг боловсруулж, шинэчлэн батлуулна” хэмээн хэлж байлаа.
Өнгөрсөн намраас хойш энэхүү Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж 2025.05.02-ны өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы 2025.07.09-ний өдөр буюу өнөөдөр ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА.
Энэ хууль батлагдсанаар 1000 хүртэлх хүн амтай хотхон бүрд заавал УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ барина. Барилгын ажил нь эхэлж байгаа, эхэлчихсэн дундаа орж байгаа бол энэ шаардлагад заавал нийцүүлнэ гэж заасан. Иргэдийн хамгийн их тулгамдсан нэг ч гэсэн асуудал шийдвэрлэгдэх, өргөн барьсан хууль батлагдсанд баяртай байна.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин