“АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Малчин, мал аж ахуйг дэмжих" дэд хөтөлбөр, “Дэлхийн адууны өдөр”-ийг угтан зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ 7-р сарын 8-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нисэхийн урд дэнжид өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Сум бүрээс шалгарсан шилдэг 48 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой шургуулж уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг 4 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдлөө.
“АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-д
1-р байр – Дэрэн сумын Алаг-Өндөр багийн адуучин М.Базаррагчаа
2-р байр – Хулд сумын Бүлээн багийн адуучин О.Цэрэнчунт
3-р байр – Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн адуучин Т.Балдан
4-р байр – Сайнцагаан сумын Наран багийн адуучин Д.Золбоо
5-р байр – Сайнцагаан сумын Далай багийн адуучин Н.Жамбалдорж нар шалгарлаа.
Тэргүүн байр эзэлсэн Дэрэн сумын адуучин М.Базаррагчаа
Улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд аймгаа төлөөлөн оролцоно.
Тус адуучин тэмцээний шагналыг "Дэлхийн адууны өдөр" буюу 07 дугаар сарын 11-ний өдөр гардуулна.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин