
Боловсролын яам, Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургууль, Гандантэгчэнлин хийдтэй хамтран БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа.
Төгсөлтийн арга хэмжээнд Энэтхэг улсад шавилан сууж буй лам нар болон тэдний багш нар цахимаар оролцсон бөгөөд зарим суралцагчийн боловсролын баримт бичгийг эцэг эх, асран хамгаалагчид нь төлөөлөн гардан авлаа. 2024-2025 хичээлийн жилд боловсрол нөхөн олгох хөтөлбөрт нийт 317 лам суралцагч бүртгэгдсэн агаад 105 суралцагч суурь боловсролыг, 67 суралцагч бүрэн дунд боловсролыг тус тус амжилттай эзэмшиж, төгслөө.
Боловсролын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 112-р сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрт цогц шинэчлэл хийгдэж, дотоод болон гадаадын хийд, дацанд шавилан сууж буй ламхай нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр суурь болон ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдсэн юм.
Тус хөтөлбөрт 2025–2026 оны хичээлийн жилд 145 суралцагч үргэлжлүүлэн хамрагдан суралцана.






-
9 цаг 10 мин
-
12 цаг 52 мин
-
12 цаг 52 мин
-
9 цаг 10 мин