УЛААНБУРХАН өвчнөөр 10 хүүхэд нас барж, 12.592 хүүхдэд халдварласан байна
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 15 мин

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,592 болов. Мөн энэ өвчнийг туссан 12,152 хүн эдгэрсэн бол 10 хүн нас бараад байна.  Эмнэлэгт 268 хүн хэвтэж буй бол, гэрээр 162 хүн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс 14 нь биеийн байдал хүнд, 3 нь нэн хүнд байгаа юм. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах нь зүйтэй.

Улаанбурхан өвчний талаар тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75103100 утсанд хандаж болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.