Өндөр гэгээний 390 жилийн даншиг наадмын түрүү бөхийн байд Д.СУМЪЯАБАЗАР аварга ЛАНД-300 өгнө
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 23 мин

Монголын төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн, анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “ӨНДӨР ГЭГЭЭН - ДАНШИГ НААДАМ” Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 25-27 ны өдөр болох гэж байна. 

Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарсан бол даншиг наадмыг зохион байгуулах тухай ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан О.Алтангэрэл тэргүүтэй Өвөрхангай аймгийн уугуул иргэд гардан хийж байгаа аж.

Энэ сарын 26, 27-ны өдөр Арвайхээр хотод болох Өндөр гэгээнд бат оршил өргөх даншиг наадамд 512 бөх барилдах бөгөөд шагналын сан 500 сая төгрөг аж. Тэгвэл уг бөхийн барилдааны бай шагналыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Улсын аварга, Хотын дарга асан Д.Сумъяабазар ивээн тэтгэхээр болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.