Автобус нэгийн Б.ХУЯГБААТАР захирал ӨӨРИЙНХӨӨ НЭРЭМЖИТ ШАГНАЛААР өөрийгөө шагнажээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 цаг 24 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм. Төсвийн мөнгийг уйлуулж, ёолуулах эрх гагцхүү тамга барьдаг дарга нарт олддог нь сонирхолтой хувь тохиол. Ядарсан иргэд нь УЛНЫ, ШАНЫ гэдгээрээ доромжлуулан байж, хөлс хүчээ баран АЖИЛ ХИЙЖ, ТАТВАР ТӨЛНӨ. Харин дарга нар улстөр, нам дамжиж явсаар тэр мөнгийг халаасална.

НЭГЭН БАРИМТ: Хотын иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг төрийн олон байгууллагын нэг нь “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР НЭГ” ОНӨААТҮГ. Энэ газрын захирлаар СХД-ийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны орон нутгийн сонгуульд тус дүүргээс хотын дарга Х.НЯМБААТАРЫН хамт НИТХ-д сонгогдсон Батчулууны Хуягбаатар ажилладаг.

Эрхэм дарга Б.ХУЯГБААТАР нь 2025 оны 05 дугаар сарын 28-нд А/57 тоот тушаал гаргаж “Захирлын нэрэмжит урамшуулалт нэмэгдэл олгох тухай” тушаалдаа 2025 оны 04 дүгээр сард ажлын үзүүлэлтээрээ хамт олноо манлайлсан, идэьх санаачилгатай ажилласан ажилчдал байгууллагын захирлын нэрэмжит урамшуулалт нэмэгдлийг үндсэн цалингийн 5 хувиар тооцон олгохыг Ерөнхий нягтландаа даалгажээ.

Тушаалын дагуу сайн ажилласан ажилтнуудын дунд эрхэм захирал Б.ХУЯГБААТАРЫН нэр хамгийн эхэнд тэмдэглэгдсэн байх нь анхаарал татна. Түүнээс гадна тус байгууллагын 10 орчим дарга нэр устайгай, албан тушаалтайгаа бичигдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (202.126.91.153) 2025-07-21 20:57:07
Манайхан ч сэвэх гээд бүүр улаарах юм аа
зочин (103.14.39.50) 2025-07-21 20:40:59
Бүхэл бүтэн сайт гээд байгаа яасан ч их алдаа мадагтай юм бэ дээ. Боловсрол гэхээсээ хэл амаа билүүдсэн хов живэнд баясахаас өөр юмгүй болждээ. Эхлээд наад бичгийн алдаагаа засчихаачдээ. Мэдээж мэдээлэл өгч байгаад нь баясмаар ч иймэрхүү юм бичиж байгаа хүмүүс ямархуу байх нь тодорхой мэт.