“ГОЛОМТ БАНК” ХК-ИЙН 2025 ОНЫ 2-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

Монгол улс, Улаанбаатар хот – (2025.07.21) “Голомт Банк” ХК-ийн 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан нийтлэгдлээ.
2025 оны 2-р улирлын онцлох үзүүлэлтүүдийг дурдвал:
- Банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 21.8 хувиар өсөж, 14.9 их наяд төгрөгт, харилцагчийн эх үүсвэр 22.5 хувиар өсөж, 8.8 их наяд төгрөгт хүрлээ.
- Банкны өөрийн хөрөнгө 25.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрч өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 14.9 хувьд хүрч сайжирлаа.
- Банк өмнөх оны мөн үеэс цэвэр зээлийн багцаа 23.3 хувиар тэлж 7.9 их наяд төгрөгт хүрэв. Зээлийн багцын тэнцвэртэй байдлыг ханган ажиллаж, нийт зээлийн 54 хувийг байгууллагын зээл, 46 хувийг иргэдийн зээл эзэлж байна. Активын чанарын удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, чанаргүй зээлийн харьцааг 0.5 хувиар бууруулж, 2.7 хувьд хүргэн сайжрууллаа.
- 2025 оны 2-р улирлын байдлаар 215.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үйл ажиллагааны ашиг 235.5 тэрбум төгрөгт хүрлээ. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж 31.6 хувьд хүрлээ.
- Банк Монголбанк болон бусад гадаадын байгууллагуудаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.
Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
9 цаг 3 мин
-
9 цаг 3 мин