Эрийн гурван наадмын эхний байрт шалгарсан АЛДАРТНУУДАА АЛДАРШУУЛАХ бэсрэг наадмыг 08 дугаар сарын 13-нд зохион байгуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 5 мин

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд одтой, хийморьтой наадаж Баянхонгорчууд төдийгүй Монголчуудыгаа дэлгэр сайхан наадуулсан хонгор нутгийн алдартнууд өнөөдөр /2025.07.21/ төрөлх нутагтаа мориллоо.

Энэ жилийн эрийн гурван наадмын өнгийг тодорхойлсон эрхэм алдартнуудаа Баянхонгорчууд тусгаар тогтнолын Баганат талбайдаа хүндэтгэл дүүрэн угтан авсан юм.

АЛДАРТНУУДЫН ТУХАЙД

1. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай 76 жилийн дараа төрөлх нутагтаа Монгол бөхийн түрүүг авч ирж, Монгол Улсын арслан цол хүртлээ.

2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, МУАУ уяач И.Золбоогийн хүрэн халзан хурдан азарганы түрүү магнайг хүртлээ.

3. Баян-Овоо сумын харьяат МУТМУ Ц.Энхтайваны хул морь хурдан их насны айраг хүртлээ.

4. Баянлиг сумын харваач Б.Баянмөнх үндэсний сурын харваанд дэд байр эзэлж Монгол Улсын Гарамгай харваач цол хүртлээ

5. Номундалай сургуулийн сурагч Д.Анхбаяр өсвөрийн харваанд түрүүлж Улсын Идэр мэргэн цол хүртлээ.

6. Жаргалант сумын Шагай харваачид Үндэсний шагайн харвааны багийн төрөлд 3-байранд шалгарлаа.

7. Номундалай сургуулийн сурагч Д.Бүжинлхам дунд насны охидын харваанд 1-р байранд шалгарлаа.

8. Соого сейко сургуулийн сурагч Т.Насанжаргал дунд насны охидын харвааны 2-р байранд шалгарлаа.

9. Баян-Ойт сургуулийн сурагч Ц.Мишээл, Н.Оюунтүлхүүр нар бага насны охидын харвааны төрөлд 3, 5 дугаар байрыг тус тус шалгарсан билээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Монгол түмэн, хонгор нутгийн ахан дүүсээ бахдуулан наадуулж, Хонгор нутгийнхаа нэрийг гаргасан алдартнууд даа талархал илэрхийлээд ирэх сарын 13-нд Арслан цолны мялаалга болгон алдартнуудыхаа наадмыг Дуурсахын цэнхэр хөндийдөө өргөн дэлгэр зохион байгуулахаа албан ёсоор илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.