45-р сургуулийн урд талбайд барьсан ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙГУУЛАМЖИЙГ буулгалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
11 цаг 30 мин

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж дагуу ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллаад буулгах чиглэл өгсөн билээ. Хотын орлогчийн өгсөн чиглэлийн дагуу СБД 4-р хороо буюу хүүхдийн 100, 45-р сургуулийн урд хэсэгт зөвшөөрөлгүй байгууламжийг үүрэг болгосны дагуу буулгаж байна!  Нийтийн эдэлбэр газар болох Public space хадгалах нь хүмүүс зорчих, чөлөөт цагаа зөв өнгөрөөх, мөн ногоон байгууламж байх нь бидний эрүүл мэнд болон байгаль орчинд нэн чухал.  хамтарч ажиллаж нийтийн эрх ашгаа дээдэлсэн байгууллагууддаа баярлалаа. хэмээжэээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.