СХД-ийн 42-р хорооны шинэ барилгын нээлтэд ИТХ-ын дарга Б.ЗОЛБОО оролцлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-25

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 42 ДУГААР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй “Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх Сонгинохайрхан дүүргийн 42-р хорооны байр ашиглалтад орж, өнөөдөр /2025.06.26/ албан ёсоор нээлтээ хийлээ.

Нийт 979.8 ам метр талбай бүхий, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх лифт, гадна авто зогсоолыг бүрэн шийдсэн тус цогцолбор барилга ашиглалтад орсноор 42-р хорооны 1805 өрхийн 5868 иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна.

Энэ онд дүүргийн хэмжээнд 41, 42 дугаар хорооны цогцолбор байрууд ашиглалтад орж, 43 дугаар хорооны барилгыг Улсын комисс хүлээн аваад байна. Цаашид 39, 40 дүгээр хороодын байрууд үе шаттайгаар ашиглалтад орно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.