СХД-ийн ИТХ-ын дарга Б.ЗОЛБОО “НЭРГҮЙ БААТРУУД” номын нээлт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-25

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН “НЭРГҮЙ БААТРУУД” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, “Сүүн бэх” утга зохиолын нэгдэл хамтран “Нэргүй баатрууд” шүлэг, яруу найргийн ном бүтээн, өнөөдөр /2025.06.25/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Ажлын албаны дарга Л.Очирсүрэн, “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн ТУЗ-ын дарга Б.Даваасүрэн нар болон албаны бусад хүмүүс, зохиолч яруу найрагчид оролцлоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх "Нэргүй баатрууд" яруу найргийн наадамд нийт 500 гаруй бүтээл ирсэн бөгөөд тэдгээрийн дээж 100 гаруй шүлэг, яруу найраг ийнхүү номон суварга болж, уншигчдын гарт хүрч байна.

Энэхүү номын нээлт нь яруу найраг, утга зохиолоор дамжуулан хэлмэгдэгсдийн дуу хоолойг сэргээх, тэднийг дурсан хүндэтгэх оюуны болоод соёлын онцгой ач холбогдолтой үйл явдал юм.

Нээлтийн үеэр МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Г.Сүхбаатар, “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Ю.Баянмөнх нарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт тэмдэг, өргөмжлөлийг гардууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.