ШИЙДЭЛ: “Элсэн баттерей” буюу дулаан хуримтлуурын технологи
Б.НОРОВНЯМ
/
2025-02-14

Тус компани агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг багасгах, эрчим хүчний хүртээмжтэй ногоон шилжилтэд хувь нэмрээ оруулахаар “Элсэн баттерей” буюу дулаан хуримтлуурын технологийг боловсруулжээ.

 

Элсэн дулаан хуримтлуур нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг элс болон бусад түгээмэл тархацтай түүхий эдэд хуримтлуулж, төвлөрсөн дулаан, үйлдвэрийн халуун ус, уураар хангах шийдэл аж.

 

Тус хуримтлуурын дундаж температуур 600°C байх ба хэрэгцээнээс хамааран

 

60-130°C-ийн халуун ус

140-300°C-ийн халаасан агаар

400°C-ийн техникийн уур үйлдвэрлэж, хэрэглэгчдийг жилийн турш найдвартай эх үүсвэрээр хангах боломжтойг танилцуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.