Уулзалтын үеэр сайд Прагийн амьтны хүрээлэнтэй олон жилийн турш хамтран хэрэгжүүлж буй Тахийг нутагшуулах төсөлд гүн талархал илэрхийлж, төслийн цар хүрээ өргөжин зүүн бүсэд шинээр хэрэгжих “Сүмийн хоолой” дахь нутагшуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлснээс гадна дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Байгаль орчны нөлөөлөл, ойн тогтвортой хамгааллын чиглэлээр чадавх мэргэжилтэн чадавхжуулах, оюутан солилцоог байгаль орчны чиглэлээр өргөжүүлэх болон байгаль орчны салбарын төрийн албан хаагчдын мэргэшүүлэх;
Хаягдал ус дахин боловсруулах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэх;
Хоёр улсад зохион байгуулагдах томоохон арга хэмжээг бодлогын түвшинд уялдуулах замаар харилцан мэдээлэл, туршлага солилцох;
Тахь, хавтгай, мазаалайг хамгаалах чиглэлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын арга хэмжээ зохион байгуулах;
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
Хоёр тал цаашдын хамтын ажиллагааг байгаль орчны тогтвортой менежмент, судалгаа шинжилгээ, сурталчилгаа, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах зэрэг олон чиглэлд гүнзгийрүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14