Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй , олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн дээд одон, медалийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар гарууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дашзэвэгийн Ганбат
АЛТАНГАДАС ОДОНГООР
БОУАӨЯ-ны ахмад ажилтан Содовийн Дунжаа
БОУАӨЯ-ны ахмад ажилтан Цэрэндашийн Пилдэндулам
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюунсанаа
Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Самдангийн Дэлгэрцэцэг
БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын Өргөдөл, гомдол, олон нийт хариуцсан ахлах мэргэжилтэн Ичинорлоогийн Хоролсүрэн
Ойн салбарын ахмад ажилтан Шагдаржавын Дамдиндорж
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Галбадрахын Нацаг
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Цогтын Дагиймаа
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Нямсүрэнгийн Тамир
Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн тооллого, ойн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Халтарын Мичид
Монголын Улиас судлаачдын холбооны гүйцэтгэх захирал Дугаржавын Дэлгэржаргалыг тус тус шагналаа.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14