БАЙГАЛЬ_ОРЧНЫ_ХЯНАЛТ_2025
Б.НОРОВНЯМ
/
2025-07-21

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтад 113 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулаад байгаа бөгөөд хууль, журам зөрчсөн 85 үйлдлийг илрүүлэн 10 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийг арилгуулан ажилласан байна. Шалгалтаар химийн бодисыг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.