Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг Төрийн албаны өдөр болгон баталсан билээ.
Тус өдрийг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журам”-ын дагуу өнөөдөр Дундговь аймагт төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, 25 албан хаагч тангараг өргөв.
Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Салбар зөвлөлийн даргын чиг үүргийг гүйцэтгэгч Ш.Энхсүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн дарга нар оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тангараг өргөж буй төрийн албан хаагчдад баяр хүргэж, иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлж, дэмжиж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн төрийн албан хаагчдын манлайлал, хичээл зүтгэлээр Дундговь аймаг хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14