АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-06-23

Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2025 оны 6 сраын 23-ны 9:00 цагт хуралдаж эхэллээ. Хурал 71.8 хувийн ирцтэйгээр эхэлж байна.

Энэ удаагийн хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэхээс "Багуудын хилийн заагийг тогтоох" болон "Хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох" тухай асуудлууд олонхын саналаар түр хойшлогдож найман асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Үүнд:

1. Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай

2. Зөвшөөрөл олгох, сунгах тухай

3. Орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулж, ажиллах журмыг батлах тухай

4. “ Нутгийн ирээдүй” хөтөлбөр батлах тухай

5. Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай

6. 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулах тухай

7. Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах, төрийн өмчид шилжүүлэх тухай

8. Хэнтий орон сууц ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.