Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025” урд бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Дархан суманд эхэллээ.
Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймагт ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цогт-Оршихоор ахлуулсан баг Дархан, Баянхутаг, Бор-Өндөр, Баянмөнх, Галшар сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга, дэд дарга, гишүүд, иргэд, малчдын төлөөлөлд мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагууд оролцож, иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
Аймгийн Шүүх – Нэхэмжлэл хүлээн авах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
Прокурорын газар – Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой прокурорын шийдвэрийн талаар, мөн байгаль хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.
Цагдаагийн газар – Иргэдийн аюулгүй байдал, эрх хамгаалалттай холбоотой мэдээлэл түгээнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – Иргэний болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Холбоотой мэдээ
-
9 цаг 19 мин
-
10 цаг 51 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
2026-02-28
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
2026-02-28
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин