ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД НҮҮРСНИЙ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-07-08

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотыг дулаанаар хангагч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд Бэрх уулын компани болон Чандган талын нүүрсний уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Бэрх уул компани нь 2025 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 250 м³ хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 60 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 40 мянган тонныг Чингис хотын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр болсон бол үлдсэн 20 мянга гаруй тонныг аймаг, сумын иргэдийн хэрэгцээнд зориулах юм.

Аймгийн удирдлагууд ирэх өвлийг хүндрэлгүй даван туулахын тулд нүүрсний хангамжийг эртнээс хангах, иргэдийн дулааны асуудлыг шийдвэрлэх, түлшний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.