Цэнхэрмандал сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхэллээ
Б.НОРОВНЯМ
/
2025-07-18

Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төр үүссэний 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 102, Цэнхэрмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхэлж, сонгомол дунд насны хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг нар оролцож, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Эрхэм хүндэт Цэнхэрмандал сумын нийт иргэддээ Хан Хэнтий уулын аймгийн 102 жилийн ой, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хүч ухаан их бөхчүүдийн мэх нь уран Хурдан хүлэг морьдын шандас уяа нийлэмжтэй

Эрхий мэргэн харваачдын уухайн түрлэг дүүрэн, оноо нь мэргэн байж

Хүүхдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтаж, түмэн олон минь сайхан наадаарай

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.