БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РАЖЕШ КУМАР СИНГХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Б.НОРОВНЯМ
/
2025-06-13

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг БНЭУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ражеш Кумар Сингхийг хүлээн авч уулзан, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

No photo description available.

Уулзалтын үеэр бригадын генерал Д.Ганхуяг төлөөлөгчдийг Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин заан-2025” хоёр талын хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа болон “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирж, оролцож байгаад талархал илэрхийлэв.

Ноён Ражеш Кумар Сингх бригадын генерал Д.Ганхуягтай дахин биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

Тус айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.