ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНЭЭР БҮЛ НЭМЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-06-21

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тэргүүтэй ЕТГ, БХЯ, ХЗДХЯ, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, ҮБХИС, ДХИС-ийн эрдэмтэн, багш, төгсөгчид болон тэдний ар гэрийнхэн оролцлоо.

No photo description available.

2024-2025 оны хичээлийн жилд ҮБХИС-ийн харьяа БХУА-ийг операц-тактик, цэргийн удирдлагын мэргэжлээр, цэргийн ухааны магистрын зэргийг Зэвсэгт хүчний 31, ХХЕГ-ын гурав, ОБЕГ-ын нэг нийт 35 офицер, ЦНДС-ийг есөн мэргэжлээр 76, ЦХПЖ-ийг 19, БХПК-ийг 190 гаруй сонсогч амжилттай дүүргэж байна.

Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС-ийн захирлын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг уншиж танилцуулж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.

ҮБХИС нь аюулгүй байдал, Батлан хамгаалахын болон цэрэг, иргэний боловсрол сургалт, судалгааг хэрэгжүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгож, “Судалгааны их сургууль” болох замаар Батлан хамгаалахын боловсролын олон улсын жишиг их сургууль болох эрхэм зорилгыг дэвшүүлэн 104 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.