БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ УДИРДЛАГУУД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-06-25

Батлан хамгаалахын сайдыг “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ийн дагуу Хүндэт харуул жагсан хүлээн авч, ЗХЖШ-ын дарга, удирдлага, бүтцийн нэгжийн дарга нар тосон угтаж авлаа.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар болон ЗХЖШ-аас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг Зэвсэгт хүчнийхээ удирдлагатай нягт хамтран ажиллаж шийдвэрлэнэ, “Би биш Бид” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож хууль, эрхзүйн орчныг сайжруулах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлүүдээр үндсэн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ хэмээн онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.