Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
Б.НОРОВНЯМ
/
2025-07-01

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол, Хятад хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг цохон тэмдэглэлээ.

Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юйхайгийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцахтай холбогдуулан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.