Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус ангийг шилжүүлэн байрлуулах, барилга байгууламж барихтай холбоотой бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Мөн 110 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон Сант сумын нутгийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашид иргэн цэргийн харилцааг улам бэхжүүлж Сант сумын нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх нөр их ажилд нь тусалж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Тус ангийг Сэлэнгэ аймгийн Сант суманд нүүлгэн шилжүүлснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, эрүүл агаарт ая тухтай алба хаах орчин нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн Сант сумын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулах, шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14