ГХУСАЗЗ: МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-30

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр /2025.06.24/ боллоо.

Хурлаар дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн дэд зөвлөлийн даргаас Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмж, чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцож ажиллах талаар үүрэг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.