А.БАЯР САЙН ХҮН гэнэ. Их зөв залуу л гэнэ. НИТХ-ыг чухам л АМЬ ОРУУЛСАН юм байх. За тийм мундаг, сайн залуу болог ээ, хамаагүй. Яадаг ч байсан тэр бол Э.БАТ-АМГАЛАНГИЙН "СУГАНЫ ҮС". Согтуу Амгаа хаана явна, суганы үс А.Баяр тэнд явж л байна, Амгаа Ховдынхныг цуглуулаад золгуут хийхэд А.Баяр тэнд байсан ш дээ. Ямар холбоо хамааралтай нь ойлгомжтой байгаа биз. Хогондоо дарагдаж, өтөнд баригдсан, өнгө үзэмжгүй, хөгжил дэвшилгүй, гэмт хэргийн үүр уурхай болсон Баянзүрх дүүргийг Э.Бат-Амгалан сайд баруун гараараа удирдаж, зүүн гараараа Барилгын яамыг хөдөлгөдөг. Баянзүрхийг бол базчихсан юм билээ л дээ. Нондин дүүргийн 60 жилийн ой нь болоод бөхийн өргөөнд болсон барилдааныг Э.Бат-Амгалан нээсэн. Сүүлд Хөлийн голд болсон барилдаан, наадмыг мөн л Амгаа нээсэн. Г.ЖАРГАЛСАЙХАН бол яг л А.Баяр шиг утсан хүүхэлдэй. Дуудахаар нь ил гарч, далайхаар нь далд орчихдог.
А.Баяр БЗД-ийн ИТХ-ын дарга байхдаа үерт өртсөн өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэх гэсэн утгаар дүүргийн төсвөөсөө 1.5 тэрбум төгрөг гаргуулснаа "эзэнтэйгээ хуваагаад хусчихсан" байж билээ. Баримтыг нь тухайн үед БЗД-т дэвшсэн ХҮН-ийн нөхдүүд дэлгэсэн дээ. Мөн дүүргээс НИТХ-т даргаар очихдоо 15 орчим саяын тусламж өөрийн нэр дээрээ гаргуулаад авчихсан нөхөр. Ийм л идэмхий, сувьдаг хүн ЯГ ШУДАРГА, сайн, зөв залуу мөн үү... Нийслэлийн хурал улстөрийн гал ихтэй байгаа нь үнэн. БЗД-ийн хурлын төлөөлөгчид, тамгын газрынхан Яармаг очиж жагссан даа. Гол өдөөн хатгагч нь А.Баяр. Захиалагч нь Э.БАТ-АМГАЛАН. БЗД-ийн төлөөлөгчид дүүргийн төсвийн мөнгө гээд шаагилдаад байснаа даа! Тэр мөнгийг чинь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур А.Баяр өөрөө санаачлаад Шадар сайдын ахалдаг ҮИБН зохион байгуулах хороо, Дэлхий адууны өдрийн төсөв рүү чирээд охуулчихсан л юм билээ ш дээ.
НИТХ бол хамтын шийдвэр, хуралдааны үндсэн дээр олонхийн шийдвэр гаргадаг байгууллага. Сая А.Баяр яриандаа "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" төслийг дэмжсэн тогтоол гаргуул гэсэн шахалт ирсэн гэв. Анх ийм төсөл хэрэгжүүл гэж Х.Нямбаатарын ажлын төлөвлөгөөг сонсоод алх цохиж батлаж өгсөн хүн шүү дээ. Яаж ингэж ИЧГҮҮРГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ чадаж байна аа! Ингэж улдан эсэргүүцэж, улстөрийн зорилгоор гацаах байсан юм бол яах гэж эхнээс нь ДЭМЖИЖ Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг, төсөв санхүүг нь батласан юм бэ. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр унана гэдэг л боллоо шүү дээ, Баяр минь.
Х.Нямбаатарыг хэвлэлээр балбуулж, сошилоор зодуулж байхад энэ төсөлд анхаарахгүй яасан юм бэ. Тэгээд зогсоохгүй яасан юм бэ. Баяр та өөрөө өөрөөсөө болоод лиогцорлоо ш дээ. Нөгөө ширээн дээрээс уначихсан юм билээ гэдэг шиг. Та багаа удирдаж чадсангүй. Засаг даргынхаа ажилд хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой төлөөлөгч нараа бүгдийг хлтын даргынхаа удирдлагад алдчихсан. Ингэхээр чинь ямар олиг байв гэж дээ.
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ. Одоо МАТРЫН НУЛИМС УНАГАЖ, арьсаа хамгаалах гээд яах вэ? Эр хүн байж албан тушаалаа авсан шиг ээ, өгч сур, Уйланхаа жаал шиг тоглоомонд ялагдчихаад ГОМДОЛ МЭДҮҮЛЖ, гоншигоноод юүхэв.
А.БАЯР САЙН ЗАЛУУ л гэсэн. Жинхэнэ эр хүн АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС нулимс унагадаггүй юм. Баяртай БАЯРАА!!! Гэснээс НИТХ-ын төлөөлөг болоод нэг жил 5 сар боллоо. Сонгогдсон тойрогтоо юу хийвээ. Юу өөрчлөв. Сайдын суганы үс болж байхаар ядаж ИДСЭН УУСАН МӨНГӨНӨӨСӨӨ дүүргийнхээ хогийг ачуулчихаач. Тэгвэл яах вэ, ТӨЛӨӨЛӨГЧ гэж бодъя...
Холбоотой мэдээ
-
7 цаг 8 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 48 мин
-
Өчигдөр 16 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин