Манай улсад МАН ханиахад АН дагаад хямардаг “бичигдээгүй хууль” бий. Яг л энэ жамаараа АН-ынхан ахиад л ТОЛХИЛЦООД эхэллээ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өнөөх алдарт САНГАЖАВЫН БАЯРЦОГТ гэгч. Арай гэж эвэндээ орж, савандаа багтаж буй АН-ынхан С.БАЯРЦОГТООС болоод дахин хэдэн тийшээ харахаар болчихлоо. Нэг хэсэг нь түүнийг ТУРШЛАГА МЭДЛЭГ НЬ ТУЛЧИХСАН, ТУГ БАРЬЖ, ТУГАЛ ХАРИУЛААД ҮЗЧИХСЭН хамгийн сайн хүн гэж хашгирч, цоллож байна. Үгүйсгэхгүй ээ. Олон жил төрд зүтгэсэн, алдаа оноон дундуур яваад үзчихсэн.
Гэхдээ “ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ СУУХГҮЙ” гэдэг дээ. Тэр буруу замаар баяжиж, зөрөг замаар хөлжөөгүйсэн бол МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС гэж шүүхийн тогтоол уншуулахгүй шүү дээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэчгээр С.БАЯРЦОГТООС “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” –г хэрхэвч салгаж болохгүй. Инээмсэглээд л АЛДААТАЙ ГЭРЭЭНД гарын үсгээ зурсан ТҮҮХЭН БАРИМТ нь өнөөдөр ч тодоор зурайж бий. Түүний байгуулсан АШИГТАЙ ГЭРЭЭНИЙ ҮР ДҮНД Монгол улс өдөр бүр ЕСӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР төлж байгаа. Тэр ийм л ашигтай гэрээ хийсэн.
Тэр ч ийм гэрээ хийснээрээ БАХАРХДАГ хэмээн “ярьдаг”. Дотор хүн л ийм АЛДААТАЙ ЗҮЙЛЭЭР нүүр бардам бахархаж чадах биз. АН-ынхан ямар хүнээр удирдуулах гэж байгаагаа сайн ухаараагүй л байгаа бололтой. Гэм зэмгүй, ямар ч мэдлэггүй АН-ын хоосон толгойтнуудад хандаж хэлэхэд С.БАЯРЦОГТ бурхны элч, тэнгэрийн наран байж болно. Гагцхүү ХЯТАДЫН БАЯРЦОГТ гээд цагаан дээр хараар бичсэн иргэний ГАДААД ПАСПОРТАА ТЭМДЭГЛҮҮЛСЭН байсныг сана.
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 04 мин
-
Өчигдөр 14 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
2026-05-01