ШОНХОР ШУВУУ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОГТМОЛ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
Ulsturch.mn
Үйл явдал
/
54 мин

Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын А691 дүгээр тушаалын дагуу нийт 14 аймгийн Засаг дарга 350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулсан.

Монгол Улсын Амьтны тухай хууль болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу шонхор шувуу барих үйл ажиллагааг шаталсан зарчмаар зохицуулдаг. Амьтны тухай хуулийн 25.3 дахь заалтын дагуу тухайн газар нутгаас амьтан бариулах, ашиглуулах тусгайлсан гэрээг эцсийн байдлаар байгуулж, зөвшөөрөл олгох эрх нь тухайн Сумын Засаг даргын эрхийн хүрээнд байдаг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 5 багийн 10 тээврийн хэрэгсэл, Тарагт суманд 1 багийн 3 тээврийн хэрэгсэлд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гэрээгээр хүлээсэн эрх үүргийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан 123 тагтаа, ногтруу шувууг байгальд нь буцаан тавьж, зөрчил үйлдсэн 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу тус бүр 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.