Монголын төр чадваргүй албан хаагч, туулах чадвар сайтай жийп машин хоёроор баян болчихсон. УИХ-ын гишүүд сүүлийн үед төрийн өмчит компаниудын засаглал муу байгааг илтэд шүүмжилж, сайжруулахыг шаардаж хууль батлав.
Түүнээс өмнө төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн өмчит компаниудын захирлуудын жийпийг хязгаарлаж байсан юм. Гэтэл Засгийнхаа өөдөөс дунд хуруу гаргаж, төсвийн мөнгөөр туулах чадвар сайтай жийп худалдан авдаг байдал үргэлжилсээр байгаа нь харамсалтай.
Одоогоор үйл ажиллагааных нь чиглэл ойлгомжгүй, төрд ямар ажил хийх гэж байгаа нь тодорхойгүй “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн захирал 250 төгрөгөөр машин авчээ. Дээрх худалдан авалт нь Төрийн хэмнэлтийн тухай, Төсвийн тухай хуулиадаар хориотой бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛАХ бодлоготой нийцэхгүй байгаа юм.
Холбоотой мэдээ
-
4 цаг 57 мин
-
6 цаг 49 мин
-
10 цаг 40 мин