Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн захирал Г.ТЭЛМҮҮН нь авлигын хэргээр АТГ-аас амргамжаатай Э.ГАНХҮҮД 21 саяын ТЭТГЭМЖ өгч ӨРӨӨ ТӨЛЖЭЭ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 10 мин

Нийслэлийн Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга, барилгын яамны санхүүгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг төрийн дунд шатны ажил хашиж байгаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болтлоо МАНдаж явсан Э.Ганхүү эцэст нь АТГ-аас аргамжаатай болсон.

Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон буюу оффис худалдан авахдаа 8,2 тэрбумын гэрээ хийсэн ч 70 хувийн төлбөр буюу 5,9 тэрбумыг шилжүүлсэн ч оффисынхоо гэрчилгээг авч чадаагүй нь байгаад буруутган шалгаж, улмаар прокурорт шилжүүлээд байгаа юм.

Түүний тарьсан балаг зөвхөн үүгээр зогсохгүй. Төсвийн мөнгөөр өөрийнхөө ажлын өрөөнд 12 саяар ком тавилга авсан, 50 сая төгрөгөөр ширээ сандал авсан, 37 саяар гал тогооны шүүгээ авсан бол 2024 онд мөнд 225 саяар туулах чадвар сайтай жийп авч хөлөглөсөн баримтаар буй. Энэ мэтээр эрээ цээрээ алдан тансаглаж, туйлж байгаад эцэст нь хуулийн байгууллагын дэгээнд орчихсон.

Э.Ганхүүг хуулийн байгууллага авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж улмаар 48 цаг цагдан хорьсон. Энэ үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлын суудал эзгүйрч, сонгон шалгаруулалт эд өрнөсөн юм. Нэгэнт хэрэгт холбогдон тул Э.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.ТЭЛМҮҮН гэгчийг 2026 оны 06 дугаар сарын эхээр томилов.

Г.Тэлмүүн нь ирсэн даруйдаа өмнөх захирал Э.ГАНХҮҮД ажлаас чөлөөлөгдсөний ТЭТГЭМЖ гэсэн утгаар 21 сая төгрөгийг гаргаж өгчээ...!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.