Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш (2025.09.05) Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод (2025.09.04) хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” ОУ-ын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын үзэсгэлэнгийн танхимуудаар зочиллоо. Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын тэргүүн А.С.Николаев нар байлцлаа.



-
Уржигдар 20 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 10 цаг 44 мин
-
Уржигдар 10 цаг 38 мин
-
2026-10-15