
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2019 оны өөрчлөлтийг хүчингүй болгож УИХ-ын гишүүд давхар алба хашдаг байх тогтолцоог бүрдүүлэв. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж 10 сайдыг шинээр томилсон билээ. Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зарим сайд нарыг хэрхэх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ албан тушаалд томиллоо.
Тодруулбал ХХААХҮ-ийн сайдын албыг хашиж байсан Сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийн захирал,
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг хуучин яамныхаа дэд сайдаар, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг тус яамны төрийн нарийн бичгийн даргаар, Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Өмнөх сайд Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин
-
Уржигдар 13 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 40 мин
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
2025-06-30
-
Уржигдар 13 цаг 14 мин