“Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг онцолж, хамтран ажиллах чиглэлээр дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо

“Хог бүрэн шатаах зуух” зохион бүтээсэн Япон улсын “SEC” компани дүүргийн Засаг даргын “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг онцолж, хамтран ажиллах чиглэлээр дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо.
Хан-Уул дүүргийн Засаг даргын хөтөлбөрт тусгагдсан “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийн чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай зохион байгуулж ирсэн.
Тухайлбал Хоггүй Хан-Уул” аяныг жил бүр зохион байгуулж, хогоо ангилан ялгах, дахин боловсруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүнд хогний асуудал тодорхой хэмжээнд шийдэгдээд буй.

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Япон төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дэвшилтэт технологи буюу “Хог бүрэн шатаах зуух”-г зохион бүтээсэн Япон улсын “SEC” компанийн удирдлагууд “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг онцлон дүүргийн удирдлагуудтай хог хаягдлын менежментийн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах талаар анхны уулзалтаа хийлээ.

Тус компани нь “Хог бүрэн шатаах зуух”-г зохион бүтээж зохиогчийн эрхээ авахад бэлэн болсон бөгөөд Монголын нөхцөлд ашиглах боломж, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хоёр тал харилцан санал солилцож, “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Япон улсын “SEC” компанийн зохион бүтээсэн “Хог бүрэн шатаах зуух”-ны онцлог нь хог хаягдлыг ямар ч үлдэгдэлгүй бүрэн шатаадаг. Шаталтаас гарах ууранд ямар ч химийн хорт бодис ялгарахгүй гэдгээрээ давуу талтай аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
8 цаг 50 мин
-
10 цаг 1 мин
-
12 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08