
Одоогоор туршилт хийж, зардал эдийн засгийн үр ашгаа тооцож гаргасан бөгөөд гүйцэтгэл 70-80 хувьтай байгааг төслийн багийнхан ярилаа. Төслийн үр дүн, ач холбогдлыг үйлдвэрийн Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2023 оны цехийн худалдан авалтын захиалгад төслийн тоног төхөөрөмжийг тусгах зэрэг санал оруулахаар төлөвлөж байгаа аж.
Тэгвэл, тус цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэг, цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын төвлөрсөн шугамд нийлүүлэгдэж буй бохир усны стандарт үзүүлэлтийг мэдрэгчүүдийн тусламжтай хянах программ зохион бүтээж байна. Үүнд нийт зургаан мэдрэгч тавих ёстой бөгөөд ажлын гүйцэтгэл 25 хувьтай үргэлжилж байна.
Ус хангамжийн цехийн хамт олон “100 бүтээлч ажил” аяны хүрээнд үйлдвэрлэлийн техник технологи, тохижилт үйлчилгээний чиглэлийн гурван томоохон ажил хийхээр санаачилжээ. Ажлын байрны эргэн тойронд ногоон байгууламж нэмэгдүүлж, гадна талбайг тохижуулах санаачилга гарган, эко ногоон төгөл бий болгох юм. Энэ талбайд ажилтнууд хамтран 400 гаруй хайлаас мод тарьж, суулгажээ.
Холбоотой мэдээ
-
2 цаг 30 мин
-
3 цаг 40 мин
-
6 цаг 38 мин
-
Өчигдөр 18 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин