
Энэ үеэр тус эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурав. “Эрдэнэт Медикал” эмнэлгээс үзүүлэх 170 төрлийн үзлэг, үйлчилгээг худалдан авч, даатгалд хамруулах заалт бүхий энэхүү гэрээ нь ирэх гурван жилд хүчин төгөлдөр хэрэгжих юм. Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн 2500 орчим байгууллага, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажилладаг. Мөн 21 аймаг, нийслэлийн алслагдсан хоёр дүүрэгт нийт 23 Эрүүл мэндийн даатгалын хэлтэс байршиж, үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэлтэс болон хөдөө орон нутаг дахь эрүүл мэндийн зарим байгууллагуудын үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын асуудлаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын удирдлага газар дээр нь биечлэн танилцаж буй аж. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ажиллаж, удирдлага болон эмч ажилтнуудтай санал бодлоо солилцлоо. Түүнчлэн, тус эмнэлгийн үйл ажиллагааны давуу тал, цаашдын зорилго, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хувь нэмэр, нөлөөллийн талаар тус эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон эмч мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт Медикал” эмнэлэг энэ оны 4 дүгээр сараас эхлэн төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн статустай ажиллаж эхэлсэнд баяртай байна. Олон улсын стандартын дагуу баригдсан өөрийн барилга, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, эмч, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин нь тогтворжиж, чанартай, шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй зэрэг олон давуу тал, үйл ажиллагааны онцлог нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Иймд тус эмнэлгээс худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гэрээнд зарим төрлийн үйлчилгээг нэмж орууллаа” гэж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн онцолж, тус эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
-
3 цаг 21 мин
-
4 цаг 32 мин
-
7 цаг 29 мин
-
Өчигдөр 18 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин